Хятадын баруун-өмнөд хэсгийн Гуйчжоу мужид хурдан галт тэрэгний төмөр зам дээр баригдаж байгаа барилга нуран унажээ. Гурван хүн гэмтэл авч, Sinopec корпорацын нефтийн хоолой гэмтжээ. Энэ тухай Синьхуа аврагчдын мэдээлсэнийг иш татан уламжлав.

Гуйчжоугийн энэ явдал мягмар гаригийн орой Аньшунь хотод гарчээ. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, осол гарсан нефтийн хэсэгт 110 хүн нефтийн хоолойг засч, хоолойг цэвэрлэж байна. Осол гарсан хоолой руу нефть шахалтыг зогсоогоод байна. Ослын газраас хоёр км радиусад орон нутгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүний улмаас 2 мянган тонн бензин гойжиж урсажээ.

Энэ удаагийн осол нь хятадын нефтийн аврага хоолойд сүүлийн долоо хоногт гарсан хоёр дахь осол юм. Өнгөрсөн баасан гаригт тус улсын зүүн хэсгийн Цинадо хот ын Шандунь мужид нефтийн хоолой шүүрч, дараа нь дэлбэрсний улмаас 55 хүн нэрвэгджээ. Энэ хэрэгт хамаатай 9 сэжигтнийг баривчлаад байна.