Тегеран олон улсын зууч “зургаатай” өөрсдийн цөмийн хөтөлбөрийн асуудлаар богино хугацаанд эцэслэн гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зариф Ираны Олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагын ажилтнуудтай уулзахдаа мэдэгдэв.

Зарифын үзэж байгаагаар, Женевын яриа хэлэлцээрийн үеэр ираны тал “Иран цөмийн зэвсэгтэй болох гэсэн зорилгогүй гэдэг итгэлцлийн уур амьсгалыг бий болгохыг эрмэлзсэн”. Үүнтэй холбогдуулан, тэрээр “ираны дипломатын ялалтыг израилийн удирдлага эрс ширүүн хүлээж авсан нь гайхшрал төрүүлж байна” гэж тэмдэглэв.

Хоёр талын харилцан итгэлцлийн тухай асуудлыг Ираны Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мөн хөндсөн юм. Тэрээр Иран Өрнөдийнхний урьдчилсан гэрээний хүрээнд хүлээсэн үүргүүдийг нарийн хянах болно. Ялангуяа, хоригийг ялимгүй цуцлах. Нөгөөтэйгүүр, тэр 5 % баяжуулсан ураны үйлдвэрийг бууруулахгуй, харин ч нэмэгдүүлэх болно гэжээ. Завсарын гэрээгээр Иран 20 % уран баяжуулахгуй гэдгийг Салехи сануулав.