Осол гарсан станцын оператор ТЭПКО компаний төлөөлөгч тэмдэглэхдээ, эдгээр ажлууд нь ашиглагдаагүй түлшний хаягдлыг гаргахаас илүүтэй эрсдэлтэй гэжээ. Ажлын эхний хэсгийг өнгөрсөн долоо хоногт тусгай бассейнд амжилттай шилжүүлсэн. Цөмийн түлшний гол гэмтсэн тохиолдолд агаарт их хэмжээний цацраг идэвхтэй бодисуудыг хаягдах эрсдлээс гадна дөрөвдүгээр тогооны ус дүүргэсэн бассейнд юм муу үзэгдэх тул ажил явуулахад бэрхшээлтэй байгаа аж. ТЭПКО –гоос мэдэгдэхдээ, энэхүү байдлыг харгалзан голыг гаргаж авахын өмнө бэлтгэл ажлыг явуулна гэв.

“Фукусима-1” сатнц дээр ажлын явц болон аюулгүй байдлын арга хэмжээг шалгах зорилгоор Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид иржээ.