Үл мэдэгдэх этгээдүүд Йемений нийслэл Санед гал нээж, түүний улмаас, 2 оросын иргэн амь үрэгдсэн байж магадгуйг өнөөдөр «Рейтер» агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр мотоциклтэй зэвсэглэсэн хүмүүс давхиж ирэн «цэргийн зааварлагч» байсан 2 «орос» луу гал нээсэн байна. «Франс Пресс» агентлаг буудлагын улмаас Оросын 1 цэргийн зааварлагч амь үрэгдэж, бас нэг хүн шархтсаныг мэдээлж байна. Араб хоорондын «Аль-Арабия» телевизийн суваг 1 амь урэгдсэн болон 3 шархтсан оросуудын тухай мэдээлжээ. Сане дахь ОХУ-ын элчин сайдын яам өөрийн зүгээс Орос улсын Йементэй хийх цэргийн салбарын хамтын ажиллагаа зогссон бөгөөд «оросын цэргийн зааварлагчид тэнд байхгүй» болохыг мэдээлсэн байна.