Японд эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр өвчтний цусыг ДОХ-той донорын цусаар сэлбэжээ. Энэ тухай мягмар гаригт Эрүүл мэндийн сайд Норихиса Тамуругийн ярьсныг Киодо цусин агентлаг иш татан уламжлав.

11-р сард ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон уг донор өнгөрсөн 2 –р сард цусаа өгч байсныг яамнаас тогтоожээ. Тэр үед түүнээс ДОХ –ын халдвар илрээгүй. Түүний цус эмнэлэгт ирэхэд, хоёр хүнд цус хийжээ. Эрүүл мэндийн яам эдгээр хүмүүст ДОХ –ын шинжилгээ хийгээд байна. Агентлагийн уламжилж байгаагаар, донор эрэгтэй ДОХ-ын эрсдэлтэй тухайгаа нуусан аж.

ДОХ-ын далд үе нь найман долоон хоног байдаг бөгөөд энэ үед халдварыг гаргах боломжгүй юм. Японд хамгийн сүүлд арван жилийн өмнө цус сэлбэх үед ДОХ -ын халдвартай цус хийсэн тохиолдол гарч байв.