Өмнөд солонгос БНАСАУ –ад 11 –р сарын 29 -нд Кэсоны цогцолборыг удирдах асуудлаар дэд хороонуудын хамтарсан хуралдааныг явуулах санал тавьлаа. Энэ тухай өнөөдөр төрийн Кей-Би-Си телевиз-радио компани мэдээлэв. Энд цогцолборын ажилтнуудын шилжилт хөдөлгөөн, холбооны болон гаалийн хяналтын асуудлын дэд хороонуудын тухай яригдаж буй юм. 11-р сарын 25 –нд Сеул Кэсоны цогцолборыг хамтран удирдахтай холбоотой саналыг Умардын засгийн газарт илгээсэн. Гэтэл Өмнөд солонгосын Нэгдлийн яамны мэдээлж буйгаар, умардын тал ямар нэгэн храиу ирүүлээгүй байна.

Сүүлийн удаа дэд хороонуудын хуралдаан 11 –р сарын 13 нд болж өнгөрсөн. Тэнд талууд холбооны хэрэгслүүдийн ажлыг сайжруулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой төдийгүй цогцолборын нутаг дэвсгэрт өмнөдийн ажилтнуудын орох, гарах асуудлыг хялбарчлах ёстой юм.