Маргаантай нутаг дэвсгэрийг далдлах Зүүн-Хятадын тэнгист ПДХ системийн бүс байгуулах Бээжингийн шийдвэрийг дэндүү өдөөн хатгасан шийдвэр гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ. Тухайн бүсэд оруулаад байгаа Сенкаку/Дяоюйдао/арлууд нь Хятад, Японы маргаантай нутаг дэвсгэр юм.

БНХАУ –ын БХЯ бямба гаригт Зүүн-Хятадын тэнгисийн таних бүсийг байгуулах тухай зарласан. Хятадын зэвсэгт хүчнээс тухайн бүсэд байгаа дохио, тушаалуудад хариу өгөхгүй байгаа аливаа агаарын хөлгүүдийн эсрэг батлан хамгаалах шинжтэй арга хэмжээнүүдийг авах болно гэж яам анхааруулсан. Гадаадын онгоцнууд тухайн бүсэд нисэхдээ урьдаас БНХАУ -ын ГХЯ –аар дамжуулан нислэгийн төлөвлөгөөг ирүүлж, тусгай шаардлагуудыг мөрдөж, онгоцондоо ялгагдах тэмдэгтэй байх ёстой.

Үүнтэй холбогдуулан Япон улс Бээжинд эсэргүүцэл илэрхийлсэн. АНУ –ын зүгээс Хятадын шийдвэртэй холбогдуулан Японтой аюулгүй байдлын асуудлаар холбоотны үүрэгтэйгээ батлан нотлов.