Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Чикаго” клубын ерөнхий менежер Гар Форман 25 настай тоглогч Деррик Роузд хийсэн өвдөгний мэс заслыг хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна. Энэ тухай Форман багийн албан ёсны сайт дээр өгсөн ярилцлагадаа тэмдэглжээ.

Роуз нь өнгөрсөн баасан гаригт тус клубын “Портленд”-тэй хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч, талбайгаас хоёр дасгалжуулагчаараа түшүүлж гарсан. Тэр зүүн өвдгөндөө гэмтэл авсны улмаас 2012-2013 улирлын бүх тоглолтыг өнжисөн. Энэ удаа тэр нөгөө өвдгөндөө гэмтэл авсан учир одоогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгуй.

“Роузын биеийн байдал манай гол зорилго” гэж Форман хэлжээ. Тэр 25 настай, түүний өмнө сагсан бөмбөгийн карьер байна” гэжээ.