ОХУ –ын ГХЯ яам мэдэгдэлд Москва 1-р сарын 22 -нд сирийн тулгамдсан асуудлаар зохион явуулахаар товлосон “Женев-2” олон улсын бага хуралтай холбоотой асуудлуудаар Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурджээ. Мягмар гаригт гаргасан Оросын ГХЯ –ны мэдэгдэлд “Женев-2” бага хурлыг чуулахын өмнө Сирийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийг урьдчилсан нөхцөлүүдгүйгээр оролцохтой холбоотой нилээд хэдэн чухал асуудлуудыг шийдэх ёстой гэжээ. Түүнчлэн энэ чуулганд уригдах оролцогч орнуудыг эцэслэн шийдэх ёстой юм. “Оросын тал Бага хурлын үр дүнг хангах үүднээс Дамаск болон сөрөг хүчний гол төлөөлөгчидтэй идэвхтэй ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж мэдээлэлд өгүүлжээ. Мэдэгдэлд “сирийн нийгэмд тулгараад байгаа цуст хямралыг зөвхөн тулгамдсан бүх асуудлуудыг энхийн аргаар шийдвэрлэсний дүнд л зохицуулах боломжтой “гэжээ.