Байконурын сансарын буудлаас “Прогресс М-21М” ачааны хөлөгтэй пуужин тээгч хөөрлөө. Хөлөг гурван өдрийн дараа ОУСС дээр станц болон багийнханд зориулсан ачааг хүргэнэ. Энэ тухай Холбооны сансарын агентлагаас / Роскомос / ИТАР-ТАСС агентлагт уламжилжээ.

“Союз-У” хөлөг ОУСС –тай хуучин гурван өдрийн схемийн дагуу залгагдана. Залгалт 11-р сарын 30-ны өдөр 02:28 /москвагийн цаг/ болно. Урьд нь 2012 оны 10-р сард “Прогресс М-17”хөлгөөс эхлэн “Прогресс”-уудыг хөөргөхдөө тойргийн замд ачаа хүргэхэд зориулан 6 цагийн богиносгосон шинэ схемийг “Прогресс М-19” хөлгөөс гадна ашиглаж байсан.

11-р сарын 30-нд болох ОУСС-ыг “Прогресс М-21М” хөлөгтэй залгалдах үеэр “Курс-НА” нислэгийн шинэ системийн ойртолтын туршилтууд явагдана. “Курс-НА” системийн “Прогресс М-15М” хөлөг дээрх өмнөх туршилтууд өнгөрсөн оны зун амжилтгүй болж өнгөрсөн.

“Прогресс М-21М” хөлөг дээр станцын болон багийнхны хэрэгцээнд зориулсан янз бүрийн 2,5 тонн ачаа байгаа, тухайлбал, станцад зориулсан түлш, төхөөрөмжүүд, сансарын нисгэгчдийн хувцас хунар, хоол хүнс болон эрдэм-шинжилгээний туршилтуудын төхөөрөмжүүд, эмийн зүйл, сэлбэг хэрэгсэл зэрэг юм. “Ачаа тээгч “ОУСС дээр сансарын нисгэгчдэд тэдний гэр бүлийнхнээс явуулсан бэлгийг хүргэнэ.

Түүнээс гадна сансарын нисгэгчид нь стандарт хүнснээс гадна сэтгэл зүйчид, төрөл төрөгсдийнхөө илгээсэн шинэ жимс ногоо, чихэр болон бусад амттаднуудыг хүлээн авна. Одоо ОУСС дээр оросын сансарын нисгэгч Михаил Тюрин, Сергей Рязанский, Олег Котов нар болон АНУ-ын одон орон судлаач Майкл Хопкинс, Ричард Мастаккио нар болон японы сансарын агентлагийн одон орон судлаач Коити Ваката нар ажиллаж буй юм.