Дамаскийн орчимд Сирийн цэргүүд алан хядагчдын дайралтыг бут цохисон тухай өнөөдөр мэдээллийн “Аль-Ватан” алба дамжуулж байна. Хэдэн мянган жихадын алан хядагчид иорданы хилээр дамжин тус улсын Зүүн хэсгийн Гутад нэвтрэн, Бухария, Касмия, Шамия болон Дейр-Сальман суурингууд дахь армийн цэргийн байршлууд руу дайрчээ. Өөр бас Адра, Хараста болон Замалька төдийгүй, Хомсын замд дайрах оролдлогуудыг явуулжээ. “Аль-Ватаны “ уламжилж байгаагаар, засгийн газрын хүчнүүд 48 цагийн турш “дайснуудтай хүчтэй тулалдаан явуулсны дүнд тэдгээрийг бут цохижээ”.

Цэргийнхний уламжилж байгаагаар, тулалдаанд зуу гаруй террористууд амиа алджээ. Тус улсын хойд хэсгийн Алеппод армийн анги хэсгүүд болон ардын баталан хамгаалах хүчнийхэн тус хотын хуучин хорооллуудыг цэвэрлэх ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. Тус дүүргийн гудамжны болон мухар гудамжнуудын ихэнх хэсгийг цэргийнхэн болон сайн дурыхан хянаж байна.