Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт Ватикан болон Итали руу хоёр хоногийн айлчлал хийхээр мордоно. Орос улсын удирдагч гурван удаа ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Аппенин руу анх удаагаа айлчлал хийж буй юм. Ерөнхийлөгчийн ттуслах Юрий Ушаковын уламжилснаар, даваа гаригт Путин Ватикан руу мордохоор төлөвлөж байгаа төдийгүй Римд Италийн ерөнхийлөгч Жоржо Наполитано болон ерөнхий сайд асан, НҮБ-ын тусгай төлөөлөгч Романо Проди нартай уулзалт хийнэ. Мягмар гаригт оросын ерөнхийлөгч Триестэд очиж, Италийн засгийн газрын тэргүүн Энрико Леттатай орос-италийн улс хоорондын зөвлөлдөх уулзалт явуулна.

Кремлийн төлөөлөгчийн яриагаар, даваа гаригт Путин Римийн ппа Франциск болон Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга Пьетро Паролин нартай уузалт хийнэ. Уулзалт ярилцлагын гол сэдвүүдийн нэг Сирийн байдлыг зохицуулах асуудал байх юм. Орос болон Ватикан нь хамтдаа улс хоорондын харилцаанд олон улсын эрх болон ёс суртахууны эхлэлүүдийг тэргүүлэх зорилтоор хадгалахын төлөө байр суурьтай байх юм. Уулзалтын үеэр “Оросын үнэн алдартны шашны тэргүүний илгээлтийг Римийн Папад шилжүүлэх арга хэмжээ төлөвлөгдөөгүй” аж. Оросын удирдагчийн үдэшлэгт Наполитано болон Проди хүрэлцэн ирэх юм.