2011 оны 3-р сараас үргэлжилж байгаа цэргийн зөрчилдөөний явцад Сирид 11 мянга гаруй хүүхэд алагдсан байна. Ийм мэдээ британий Oxford Research Group байгууллагын илтгэлд өгүүлэгджээ. Уг тайланг зохиогчийн тэмдэглэснээр Сирид амь үрэгдсэн 10 хүүхэд тутмын 7 нь агаарын цохилт, артиллерийн буудлага эсвэл гар хийцийн минад дэлбэрэх зэргээр хохирчээ. Дор хаяж 100 хүүхэд, тэр дунд бага насны хүүхдүүд тамлан зовоогдсон байна. Хамгийн их аймшиг төрүүлж байгаа зүйл бол хүүхдүүд сирийн зөрчилдөөнд тохиолдлын хохирогч биш байгаад оршино гэж тайланг зохиогчдын нэг Хамит Дардаган онцолжээ.