Өмнөд солонгосын дээд шүүх даваа гаригт өөрийгөө дүрвэгч хэмээсэн Өмнөдийн нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилготой БНАСАУ-ын тагнуулч эмэгтэйд таван жилээр хорих ял оноосон тухай “Йонхап” агентлаг уламжлав.

Мөрдөн байцаалтын мэдээгээр, Ли овогтой 47 настай эмэгтэй нь Өмнөдийн нутагт 2011 онд орж ирсэн бөгөөд Хятадад өмнөдийн тагнуулчдын тухай мэдээлэл цуглуулж байжээ. Шүүхийн тогтоолын дагуу “Ли нь Шэньян, Циндао болон Бээжинд тагнуулын үйл ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчиж байжээ”.

Ли нь Өмнөд солонгост 2011 онд хойдсолонгосын дүрвэгсдийн хөтөлбөрийн хүрээнд орж иржээ. Гэвч тагнуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж амжаагүй байна, учир нь түүнийг шалгалтын үеэр цаг алдалгүй баривчилжээ. Байцаалтын үеэр Ли умардын тагнуулын албатай хамтран ажиллах гарцаагүй байдалд орсон, яагаад гэвэл Умардын эрх баригчид тэдний гэр бүлд заналхийлсэн гэжээ.