АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри америкийн цэргүүдийг 2014 оноос хойш байрлуулахыг зохицуулах аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын гэрээг дэмжих шийдвэр гаргасан Лойя-жиргийг /Афганистаны эртний омгуудын удирдагчдын хурал/ сайшаав. Тэрээр Афганистаныг оны эцсээс өмнө баримт бичгийг батлахыг уриалав.

Керригийн яриагаар, гэрээг энэ ондоо багтааж гарын үсэг зурах ёстой бөгөөд энэ нь америкийн хязгаарлагдмал тооны цэргийг афганы нутаг дэвсгэрт ирүүлэх хугацааг төлөвлөхөд шаардлагатай байгаа аж. Вашингтон афганы цэргийнхэнд “Аль-Каида”-гийн террорист бүлэгмийн үлдэгдэл болон “Талбиан” хөдөлгөөнийхөнтэй тэмцэхэд нь тусламж үзүүлэх зорилгоор 10 мянга орчим цэрэг, цэргийн дарга нарыг тус улсад үлдээхээр төлөвлөж буй юм.

Гэтэл Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-аас дотоод бодлогод хөндлөнгөөс оролцохгүй гэх нэмэлт баталгаа болон тус улсын нутаг дэвсгэрт байх америкийн цэргийн үйл ажиллагаануудыг хязгаарлахыг шаардан, одоогоор уг баримт бичигт гарын үсэг зурхаас татгалзаж байна.