Даваа гаригт каирт цагдаагийн байр руу дарйлат хийсний улмаас Египтийн хоёр хууль сахиулагч нэрвэгджээ. ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, уг хэрэг нийслэл хотын Эль-Матария дүүрэгт орших ерөнхийлөгчийн “Эль-Кубба” ордондоос холгүй болжээ. Зам дээр төлөвлөгөөт шалгалтаа хийгээд зогсож байсан цагдаагийнхны зүг мотоциклтэй үл таних этгээдүүд гар хийцний бөмбөг шидэн, оргон зайлжээ. Дэлбэрэлтийн улмаас ойр хавийн сүм болон Египтийн Тээврийн яамны цонх шил хагарчээ. Шархадсан цагдаа нарыг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн туслаж үзүүлээд байгаа аж. 7-р сарын 3-нд египтийн арми ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагаснаас хойш тус улсын байдал эрс хурцадсан.