Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ ажилтнуудынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байх юм бол тэдний үзэл бодлыг сонсоход байнга бэлэн байдаг, бас хатуу шүүмжилдэг. Ингэхдээ баримтуудыг маш хүчтэй гаргадаг гэж “The New Times”-д өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков ярьжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргаанд Путины эхний удаа сонгогдох үеэс эхлэн ажилласан Дмитрий Песков 200, оноос хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тэрээр даргыгаа түүний ажилд тэр бүр сэтгэл хангалуун байдаггүй гэж илэн далангүй хэлжээ.

Тэр засаг захиргаанд өөрийн үзэл бодлыг эцсийн шийдвэр гарахаас өмнө илэрхийлэх ёстой гэжээ. Хэвлэлийн нарийн бичгийн дарга оросын ерөнхийлөгчийн санаачилсан татварын гэмт хэргүүдийг сэргээх эрхийг мөрдөн байцаах байгууллагуудад буцаан олгох тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн бариад байгааг сануулав. Тэр үед Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, түүний дараа Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нар үүний эсрэг байр суурьтайгаа илэрхийлж байсан гэдгийг сануулжээ. “Владимир Путин үүнийг маш хатуу хүлээж авсан” гэж Песков хэлжээ.