Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн удирдагч Ахмед аль-Жарба энэ 12-р сард Оросын нийслэл Москвад ирж магадгүй. Энэ тухай тус эвслийн дэд ерөнхийлөгч Сухейр аль-Аттаси ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагдаа уламжилжээ. Тэрээр Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвсэл өмнө нь Орос улсад айлчлах урилга авч байсан, гэтэл айлчлалын санал тавьсан хугацаанд Сирийн одоогийн дэглэмийнхэн айлчилж байсан юм” гэв. Аль-Аттасигийн яриагаар, энэ нь яриа хэлэлцээрийг эргэлзээтэй болгож байсан аж.

Ахмед аль-Жарба Москвад оросын төлөөлөгчидтэй Сирийг хямралаас гаргах арга замын тухай хэлэлцэн ярилцана. Өмнө нь аль-Жарбаг Орос улсад ирэх боломжтой тухай Оросын гадаад хэргийн сайд Лавров ярьсан. Ингэхдээ сайд сөрөг хүчнийг Орос улсад зөвлөлдөхөөр ирж буйг бүхэлдээ “эерэг алхам” гэж нэрлэсэн.