Женевт ням гаригт Иран болон олон улсын зууч”зургаагийн”хүрсэн тохиролцоо нь Тегераны цөмийн хөтөлбөрийн цаашдын асуудалд дэвшил гарах үндэс болж мэднэ. Энэ тухай Ираны дэд тэргүүн, шашны тэргүүн Али Хаменеи уламжилсан тухай ираны ХМХ-үүд мэдээлэв. “Бурхны аврал болон ираны ард түмний залбирал энэхүү амжилтанд нөлөөлсөн” гэж Хаменеигийн тутс улсын ерөнхийлөгч Хасан Роуханд явуулсан илгээлтэд дурдсныг ХМҮ-дэд нийтлжээ.

Иран болон зууч“зургаа” ням гаригийн шилжих шөнө Женевт болсон ээлжит уулзалтынхаа явцад Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар завсарын тохиролцоонд хүрсэн. Баримт бичигт, Иран болон зууч “зургаа” нь тус улсын цөмийн хөтөлбөр болон Арак хотын цөмийн тогоог барих ажлыг түр зогсоохоор тохиролсон. Үүнтэй холбогдуулан Өрнөдийн орнууд өөрсдийн зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулна.