Химийн зэвсэг хориглох байгууллагын тэргүүн Ахмет Узюмджо Сирийн химийн зэвсгийг олон улсын усанд утсгах төлөвлөгөөг аюулгүй хэмээн үзэж байна. Энэ тухай ням гаригт Аль-Жазира телевизийн суваг уламжлав. Өмнө нь сирийн химийн зэвсгийг өөрсдийн нутаг дэвсгэрт устгахаас нилээд хэдэн орнууд татгалзсаны дараа АНУ-ын мэргэжилтнүүд ийм төлөвлөгөө гаргасан тухай мэдэгдсэн. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авна гэж Узюмджю хэлжээ.

Тэрээр эл ажиллагаа нь илүү аюултай химийн зэвсгийг устгахад зориулагдсан байж болох юм. Арай бага аюул заналтай үлдэсэн хэсгийг арилжааны фирмүүдээр дамжуулан устгалд оруулж мэднэ гэж Узюмджю хэллээ. Баасан гаригт Химийн зэвсгийг хориглох байгууллагаас арилжааны фирмүүдэд 800 тонн орчим химийн зэвсэг болон 7,7 сая л хортой бодисны шингэн хаягдлыг устгах саналыг тавьсан. Компанийг тендэрээр шалгаруулах юм.