“Туркестаны лалын нам” лалын бүлэглэл 10-р сард Хятадын нийслэл хотын Тяньаминий талбайд гарсан халдлагын хариуцлагыг хүлээв. Энэ тухай бямба гаригт террорист болон экстремист сайтууд дээр мэргэшсэн америкийн SITE байгууллагын сайтыг иш татан Рейтер агентлаг уламжилжээ. Бүлэглэл өөрийн удирдагч Абдулла Мансурын нийт хүмүүст хандаж уйгар хэл дээр хэлсэн үгийг SITE дээр гаргажээ. Тэрээр Тяньамины талбай дээр гарсан халдлага нь хятадын эрх баригчид руу хийх цувралын дөнгөж эхлэл нь гэж мэдэгджээ.

Өмнө нь Хятадын КН-ын уль төр-хуулийн комиссийн нарийн бичгийн дарга Мэн Зяньч хийсэн мэдэгдэлдээ, халдлагын цаана экстремист байгууллага болох “Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн байна гэж Бээжин үзэж байна” гэсэн. Тэд БНХАУ-аас Шинжаан –Уйгарын өөртөө засах орныг тусгаарлан, тусгаар тогтносон Зүүн Туркестан улсыг байгуулахаар зорьж байна. 10-р сарын сүүлээр “Хаалттай хот” музейн цогцолборын гол хаалганы дэргэдэх гүүрэн дээр хэсэг хүмүүсийн зогсож байгаа газар нэгэн жип огцом дайран орсон. Үүний улмаас машины жолооч болон хоер зорчигч амиа алдаж, Филиппины нэгэн иргэн эмэгтэй болон өмнөд хятадын Гуандун мужийн нэгэн иргэн нар амь эрсэдсэн. Уг хэрэг халдлага байсныг полицынхан тогтоосон. Гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтэй таван этгээдүүдийг баривчилсан.