Америкийн Google интернет компаний удирдлага Хятадын адил Орост интернетэд цензур нэвтэрч магадгүй хэмээн сэрэмжилж байна гэж компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Эрика Шмидтын мэдэгдлийг иш татан ИТАР-ТАСС уламжилжээ. Түүний яриагаар, одоогийн байдлаар дэлхийн 44 улсад Интернетэд ямар нэгэн байдлаар хараа хяналт тогтоогоод байна.

Түүнээс гадна Шмидт мэдэгдэхдээ, АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены илчилсэн АНУ-ын тусгай албаны интернетээс мэдээлэл цуглуулдаг байсантай холбоотой шуугианы улмаас Интернетийн аварга өөрийн компьютерын серверуудыг тус улсаас гаргах шаардлагатай болсон гэжээ.