Зүүн-Хятадын тэнгист БНХАУ-ын БХЯ таних бүс байгуулж байгаа болон үүндээр Японы өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг Сенкаку /Дяоюйдао/ арлуудын агаарын орон зайг оруулсныг Бээжингийн зүгээс маш аюултай алхам гэж Япон улс үзэж байна. Энэ тухай өнөөдөр болсон бага хурал дээр Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэра мэдэгдэв.

“Хятадын гаргасан энэхүү шийдвэр бол маш аюултайюм. Учир нь тэдний тэмгэдлэсэн газар нутаг дээр олон компаниудын онгоцнууд байнга нислэг хийдэг” гэж Японы БХ-ын сайд мэдэгдэв.

Өмнө нь японы энэхүү эсэргүүцлийг Хятадын талд Японы ГХЯ-ны дэргэдэх Ази болон тэнгисийн департаментын захирал Дзюнъити Ихара Японд суугаа Хятадын элчинд утсаар мэдэгдсэн.

БНХАУ-ын БХЯ-ны тушаалд агаарын таних бүсэд орж ирсэн хятадын зэвсэгт хүчнийхний дохио дуудлагад хариулаагүй, тэдний тушаалыг биелүүлэхгүй байгаа аливаа аливаа агаарын хөлгүүдийн эсрэг арга хэмжээ авна. Баримт бичигт дурдснаар, тухайн бүсэд нисэх гадаадын онгоцнууд нь БНХАУ-ын ГХЯ-нд урьдчилан нислэгийн төлөвлөгөө ирүүлж, тавьсан асуултанд хариулах болон онгоцондоо тодорхой таних тэмдэгтэй байх ёстой аж.

Токио Бээжингийн хооронд Сенкаку /Дяоюйдао/ арлуудын г нутаг дэвсгэрийн маргаантай асуудал нь Япон тэдгээр ардуулыг хувь хүнээс худалдаж авснаас хойш гарах болсон. Ингэхдээ Хятадын эргүүлийн хөлөг онгоцнууд арлуудын ойролцоо байнга байгаа бөгөөд үе үе эргийн бүс рүү орж ирдэг байна.