Иран болон олон улсын зууч “зургаа” Тегераны цөийн хөтөлбөрийн асуудлаар гэрээ байгуулжээ. Баримт бичигт гарын үсэг зурах албан ёсны арга хэмжээ ням гаригт Женевт “зургаагийн” /НҮБ-ын байнгын 5 гишүүн орон болон Герман ГХЯ-ны тэргүүн нар /болоод ЕХ-ны гадаад хэргийн сайд Кэтрин Эштон нарын оролцоотой болж өнгөрөв. Гэрээнд зааснаар, Иран улс нь нэг жилийн хугацаанд “цөмийн хөтөлбөр болон Арак хотын цөмийн тогоогоо зогсоох ёстой” гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Одоогийн МАГАТЭ-гийн хянаж байгаа Ираны цөмийн хөтөлбрийн нийт хэмжээ дахин 6 сар хадгалагдах болно. Энэ нь талуудын хоорондын итгэлцлийг хадгалах боломж олгоно гэж Лавров цохон тэмдэглэв.

Баримт бичгийн дагуу “зургаа” Тегераны энхийн зорилгоор уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ Иранд цөмийн хөтөлбөр нь МАГАТЭ-гийн хатуу хяналтан дор байна гэж Лавров тэмдэглэв. Түүний яриагаар, “зургаагийн” Ирантай тохиролцоо МАГАТЭ-гийн Тегераны цөмийн хөтөлбрийг хянах асуудлаарх боломжуудыг нилээд өргөжүүлж байна. Иран одоогийн хэрэгжүүлж байгаагаас гадна нилээд хэдэн нэмэлт арга хэмжээнүүдийг явуулахаар зөвшөөрчээ. Сайд хэлэхдээ, хүрсэн тохиролцоонууд нь бүх талуудад ашигтай.

Тэдгээр нь үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэх эрсдэлийг харьцангүй бууруулж буй юм гэлээ. Гэрээг хэрэгжүүлэх нь талуудын итгэлцлийг бэхжүүлэх боломж өгч байна. Хүрсэн тохиролцоонууд нь Ираны хоригийн шахалтыг сулруулж буй юм. Лавровын яриагаар, Ираны шинэ удирдлага хэрэг дээрээ өөрийн цөмийн хөтөлбрийн тулгамдсан асуудлыг шийдэхэд бэлэн байна. Тэрээр “зургаа” Ираны хоорондын тохиролцоо нь Сирийн асуудлаар зохиогдох “Женев-2” олон улсын бага хурлын ажилд Тегераныг татан оролцуулах боломж олгож буй юм гэв.