ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Женевт уулзаж, ираны цөмийн хөтөлбөрт зориулагдсан тэдний ярилцлага 30 гаран минут үргэлжилсэн байна. Үүний өмнө Лавров францын ажил нэгт нөхөр Лоран Фабиус болон бусад ажил нэгтнүүд, мөн ЕХ-ны төлөөлөгч Кэтрин Эштон, НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Брахими нартай уулзалт хийсэн юм. Оросын сайд Иран улс болон «зууч зургаа» тохиролцох бодит боломжтой гэж үзэж байна.