Канадын Khan Resources компаний Монголын засгийн газартай 326 сая долларын маргааныг олон улсын арбитрийн шүүхэд өнгөрсөн 7 хоногт авч үзжээ. Маргаан Монголын Дорнодын ураны орд газрын эрэл хайлт болон тэнд ураны хүдрийг олборлохтой холбоотой байна. Канадын компани «Монголын засгийн газрын зүгээс эрх зүй зөрчсөн бодлого явуулж байна» гэж 2011 оны 1-р сард арбитрийн шүүхэд хандан мэдэгджээ.

Энэ оны 6-р сард уг компани шүүх ажиллагааны эхний шатанд ялсан тухай мэдээлсэн. 11-р сарын эхэнд канадын тал арбитрийн шүүхэд нийтдээ 7 багц төрөл бүрийн материал, түүний дотор бие даасан шинжээчдийн дүгнэлтийг дамжуулсан байна. Эхлээд шаардсан мөнгөний дүн 200 сая доллар байсан бол одоо Khan Resources компаний баталж байгаагаар монголын ураны орд газрын эрхийг хассан 2009 оны 7-р сараас хувь бодогдон 326 сая $ болоод байгаа юм.

Уг хэрэг явдлын байдал болон хохирлыг барагдуулах талаар шүүх ажиллагаа 11-р сарын 11-15 өдрүүдэд болж өнгөрчээ. Эдгээр шүүх ажиллагааны дунд арбитрийн шүүхэд 2 эцсийн баримт бичиг: 1 нь 2014 оны 1-р сарын эцэс хүртэл, 2 дахийг 3-р сарын эцэс хүртэл ирүүлэх ёстой. Эдгээр баримт бичгийг хүлээн авсны дараа шүүх энэ хэргийн талаар шийдвэр гаргах болно.