Прибалтик дахь Латвийн нийслэл Рига дахь худалдааны төвийн барилга нурснаас болж амь үрэгдэгсдийн тоо 52 хүрснийг өнөөдөр Улсын гал түймрийн аврах алба мэдээллээ. Амь үрэгдэгсдийн дунд 3 аврагч байжээ. 40 хүн хохирч, 29 хүн эмнэлэгт байгаа бөгөөд тэдний ихэнх нь хүнд байдалтай байна.

Нуранги дорхи хүмүүсийн тоо тодорхойгүй, Рига хотын дарга Нил Ушаковын таамаглаж байгаагаар нуранги дор 30 орчим хүн байж магад юм. Худалдааны төв «Максима»-гийн хана, дээвэр өнгөрсөн пүрэв гаригийн орой нурсан бөгөөд түүний талбай 500 шоо дөрвөлжин метр байжээ. Латвид өнөөдөр амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан гашуудал зарлажээ.