Иран улстай «зургаагийн» бэлтгэж байгаа цөмийн хөтөлбөрийн талаарх баримт бичигт оросын нэлээд хэмжээний арга барилууд, тэр тусмаа зарчмын талыг харгалзан үзэж байна гэж өнөөдөр ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков Женевт сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Олон төлөвлөгөөт шинж чанарыг агуулсан энэ хүчин чармайлт зөвхөн байдлыг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлтээ солилцоод зогсохгүй баримт бичгийг тодорхойлох нарийн санал санаачлага юм гэж тэрбээр ярьсан юм. Үүнийг «сэдвийн дагуух санал» гэж нэрлэдэг бөгөөд оросын тал сүүлийн хэдэн жилийн турш нэг бус удаа түүнд хувь нэмрээ оруулсан гэж дипломатч онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд нарын янз бүрийн үе шатуудад илэрхийлж ирсэн зарчмын болоод нэлээд хэдэн оросын арга барилууд, мөн нарийн сэдэвтэй саналууд одоо ч хэрэглэгдэн зохих ёсны талархал, үнэлэлт авч байгааг бид таатайгаар магадлаж байна. Бэлтгэж буй баримт бичгийн материалд олон зүйл ангиар манай санал санаачлагууд орсныг бид тааламжтайгаар тэмдэглэе» гэж Рябков онцолсон юм.