Өнөөдөр Олимпийн бамбарыг хосгүй нуур-далай Байгальд шумбуулсанд нуурын ус түүнийг унтрааж чадаагүй байна.

Хоёр байгалийн хүчний нэгдэл болох «ариун үйлдэл» өөрийн сэтгэл догдлуулсан байдлаараа зөвхөн бамбарыг сансарт хөөргөсөнтэй л харьцуулахаар байсан бөгөөд үүнийг телевизийн хөтлөгч Екатерина Андреева, «Сочи-2014»-ийн Зохион байгуулах хорооны ахлах дэд ерөнхийлөгч Александр Вронский, мөн 26 настай ОБЯ-ны аврагч Николай Рыбаченко нарын 3 шумбагчдад итгэл хүлээлгэн даалгажээ. Тэд бамбарыг тусгай зориулалтын дэнд байрлуулан 15 м-ийн гүнд шумбуулжээ.

Байгаль нуур дээр цэлмэг, нартай байсан нь Олимпийн бамбарын аянд таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. Ер бусын дулаан 11-р сарын улмаас нуурын ус Эрхүүгийн Ус цаг уурын газрын мэдээгээр «хангалттай дулаахан» нэмэх 10 градус хүртэл байна. Бамбар зөөгч-шумбагчдад зориулан тусгай ус нэвтэрдэггүй материалаар олимпийн таних тэмдэг, зурагтай хувцсыг оёжээ.

Олимпийн бамбар, шумбагчдыг Листвянка суурины дэргэдэх Ангарын эх булгийн орчимд катераар хүргэн авчирч уг шумбалтыг гүйцэлдүүлжээ. Энэ хэсэгт нуурын ёроол усны гадаргуугаас ердөө л 23 м-ийн гүнд оршдог байна. Хожим нь тэнд өнөөдрийн үйл явдалд зориулан дурсгалын тавцанг суурилуулж магадгүй юм. Олимпийн бамбарыг 11-р сарын 24-нд Эрхүүд угтан авах болно.