ДХБ олон улсын худалдааны талаар дэлхийн шинэ зөвшилцөлд гарын үсэг зурахад ойрхон байна, эхнийх нь батлагдсанаас хойш 10 гаран жил болсныг британий сонин «Файнэншл таймс»-д бичжээ.

АНУ-ыг оролцуулсан хөгжилтэй орнууд, мөн Хятад, Энэтхэг зэрэг хөгжингүй эдийн засагтай орнууд ч мөн адил ХАА-тай холбоотой асуудлын санал зөрөлдөөнөө зохицуулж чадахын зэрэгцээ, талуудын төлөөлөгчид Женевт одоогийн байдлаар зөвшөлцлийн сүүлийн зүйл ангийг нарийвчлан тодруулж байна.

Тэр нь хүнд суртлыг зайлшгүй багасгах, дэлхийн худалдааны эргэлтийг жилд 18 трлн. байгааг 1 трлн. доллараар ихэсгэж болох олон улсын бараа солилцооны үйл явцыг хөнгөвчлөх байх гэж зарим нэгэн шинжээчид таамаглаж байгаа юм. ДХБ-ын тэргүүн Роберто Азеведо зөвшөлцлийн эцсийн хувилбарыг ерөнхий зөвлөлд ням эсвэл даваа гаригт танилцуулах байх гэж хүлээж байна.

Зөвшилцөл ирэх сард Балид болох уулзалтын үеэр 150 гишүүн орны төлөөлөгчдийн оролцоотойгоор гарын үсэг зурагдах болно.