Оросын армийн Дорно тойрог 2014 онд олон улсын «Энхийн ажиллагаа», «Сэлэнгэ», «Сэрэмжтэй бүргэд» гэсэн сургуулилтуудад оролцох болно гэж тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлжээ.

Түүний үгээр, «Энхийн ажиллагаа-2014»-т нэгэн мотобуудлагын бригадын тойргийн цэргийн албан хаагчид, штабын офицерууд, мөн Хятадын Зэвсэгт хүчний анги салбарууд оролцох юм. Сургуулилт терроризмын эсрэг шинж чанартай байх бөгөөд БНХАУ-ын нутаг дэвсгэрт болно.

Уламжлалт орос-монголын «Сэлэнгэ» сургуулилтын явцад болзолт хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах талаар үйл ажиллагаа явуулах болно. Түүнээс гадна Оросын Номхон далайн флотын хөлөг онгоцууд Хятадтай хамтарсан «Сэрэмжтэй бүргэд-2014» сургуулилтад оролцох юм. Түүн дээр террорист болон далайн дээрэмчдийн бүлгийг устгах үйл ажиллагааг сургуулилах болно.