Зуучлагчдын «Зургаан талт» хэлэлцээр эцсийн шатандаа орлоо. Ойрын үед Женевт Ираны ГХЯ-ны тэргүүн Мохаммед Жавад Зарифтай бүх 6 зуучлагч орны ГХЯ-дын тэргүүнүүд уулзах болно. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнгөрсөн баасан гаригт Женевт хүрэлцэн ирж ираны ажил нэгт Зариф болон европын дипломатчдийн тэргүүн Кэтрин Эштон нартай уулзлаа.

Өмнө нь Зариф хэлэлцээр дээр «зургаагийн» байр суурийг зохицуулж буй хатагтай Эштонтай хэлэлцээрээ үргэлжүүлсэн байна. Тэрбээр завсарлагааны үеэр, тэд 90%-иар асуудлыг урагшлуулсан боловч 2 гол асуулт шийдэгдээгүй үлдсэн гэж мэдэгджээ.

Гол маргаан ираны цөмийн түлшийг баяжуулах үйл явцыг хязгаарлах талаар өрнөснийг ираны төлөөлөгчдийн эх булгаас мэдэгдсэн байна.Түүний хэлснээр Иран улс ураны баяжуулалтаа бага түвшинд үргэлжлүүлэхийг «зургаа» хүлээн зөвшөөрсөн нь иргэний цөмийн реакторын ажлыг дэмжихэд шаардлагатай юм.

Ираны хувьд хэлэлцээрийн гол саад тотгор нь зөвшилцлийг илэрхийлсэн үгэнд байлаа. Тэнд Иранд хамааралтай «хязгаарлалт»-ын тухай гэж дурдсан нь өөрийн цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж буй бусад орнуудын хувьд энэ үг хэрэглэгдээгүй явдал гэж эх сурвалжаас мэдэгдсэн юм.

Ираны ГХЯ-ны дэд сайд Аббас Аракчи хэлэлцээрт оролцогчид удаан хүлээсэн ираны цөмийн хөтөлбөрийн зөвшилцөлийг энэ удаагийн Женевийн үе шатын үр дүнгээр гарын үсэг зурж болзошгүй.

6 сарын хугацаатай энэ зөвшилцөл завсар хоорондын бөгөөд Ираны зүгээс байлдааны цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхгүй гэж тэмдэглэгдсэн үүргийг олон улсын нийгэмлэгт танилцуулах бүхнийг хамарсан тохиролцооны хэм хэмжээг илтгэсэн байх болно.