Латвийн нийслэл Ригад «Максима» дэлгүүрийн дээвэр нурсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 52 хүрчээ гэж өнөөдөр Улсын галын аврах албаны BNS агентлагт мэдээлжээ. Өнгөрсөн пүрэв гаригийн орой Ригагийн Золитуд дүүрэгт супермаркет «Максима»-гийн дээврийн бүтэц нуран унасанд цагдаагийн газар эмгэнэлт явдлын шалтгааны 3 хувилбарыг дэвшүүлсэн байна. Латвийн улсын цагдаагийн газрын дарга Инт Кюзис хувилбарын нэг дэх нь уг барилгын төсөл, барилга хяналтын албатай холбоотой, хоёрдугаарт уг барилга байгууламж өөрөө, гуравдугаарт түүний дээвэр дээр янз бүрийн барилгын материал байрлуулсан зэрэг болохыг өгүүлжээ.