БНАСАУ-д 14 нэмэлт тусгай эдийн засгийн бүс, тэр тунд Хятадтай хил залгаа оршдог Пхёнян-Пукто мужийн Синийчжу хотод байгуулах тухай зарлалаа. Өнөөдөр орон нутгийн ХМХ-дийн мэдээлснээр БНАСАУ-ын нэг танхимт парламент-Ардын Дээд хуралдааны тэргүүлэгчдийн зохих ёсны заалт нийтлэгдсэн байна.

БНАСАУ-ын гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан байгууллагуудын улсын хорооны төлөөлөгчид бүх улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллага хөгжүүлэхэд засгийн газрын бэлэн байгааг мэдэгджээ.

Энэ зорилгоор засгийн газар гадны хөрөнгө оруулалт, хамтарсан байгууллагуудын талаар «дэлхийн практикт зохицуулан» хуулинд өөрчлөлт оруулсан байна. Газрын ховор элементүүдийн баялаг орд газрыг боловсруулах эсвэл дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх зэрэг салбарууд гадаадын бизнес эрхлэгчдийг татаж мэдэх юм.

Одоогийн байдлаар урьд байгуулсан 2 тусгай эдийн засгийн бүс амжилттай хөгжиж байна. Тэдгээрийн нэг нь БНАСАУ, Хятад хоёрын хилийн хооронд Амноккан гол дээр орших Хвангумпён болон Вихва арлууд дээр, нөгөөх нь улсын зүүн-хойд зүгт орших Расонд ажиллаж байгаа юм.