БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй АНУ-ын конгрессын америк-хятадын эдийн засгийн харилцаа, аюулгүй байдлын комиссын илтгэлийг тайлбарлаж, Вашингтон «хүйтэн дайны» үеийн сэтгэлгээг орхино гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал Хятадын цэргийн зардал нэмэгдэж, хятадын армийн шинэтгэл олон арван жилийн турш АНУ-ын давамгайлж ирсэн Ази, Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг алдагдуулж мэднэ гэж илтгэлд өгүүлжээ. «Энэ хороо «хүйтэн дайны» үеийн сэтгэлгээгээ орхиж, АНУ, БНХАУ-ын хооронд итгэлцлийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна гэдэгт найдаж байна» гэж Хун Лэй мэдэгдэв.

Хятад улс АНДБН-т АНУ-ын бааз, хөлөг онгоц, нисэх онгоц тээгч хөлөгүүдэд цохилт өгөхөөр боломжоо эрчимтэй өргөжүүлж байна гэж америкийн комиссын илтгэлд өгүүлжээ. 2020 он гэхэд Хятад бүс нутагт тив хоорондын баллистик пуужин, хөлөг онгоцыг эсэргүүцэх далавчит пуужин бүхий 342 шумбагч онгоцтой байх болно гэж тус комисс АНУ-ын тэнгисийн тагнуулын тоо баримтуудыг үндэслэн мэдээлэв.

Хятадын цэргийн номнол эх орноо хамгаалах цорын ганц зорилготой, батлан хамгаалах уг чанартай, ухаалаг зааг хязгаартай гэж Хун Лэй мэдэгджээ. «Хятад улс АНДБН-ийн энх тайван, хөгжилд нөлөөлөх чухал хүчин байсан, байсаар ч байна» гэж тэрээр нэмж хэлэв.