Хэд хэдэн улс, түүний дотор гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн холбоотнууд нь нацизмыг баатар явдал хэмээн үзэхтэй тэмцэх тухай тогтоолын төслийг НҮБ-ын ЕА-ейн 3-р хороонд дэмжээгүйд ОУ харамсаж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин ИТАР-ТАСС агентлагт мэдэгдэв.

Өчигдөр тогтоолын төслийг 126 улс дэмжсэн байхад Канад, АНУ, Палау зэрэг гурван орон эсэргүүцэж, Украйн,Гурж хоёр түдгэлзсэн байна. Тогтоолын төслийг дэмжээгүй улс орнууд цаашдаа байр сууриа хянан үзэж мэднэ гэдэгт Виталий Чуркин найдаж байна.

12-р сард ЕА-ейн бүгд хуралдаанаар баримт бичгийг авч үзэж хэлэлцэх үеэр түүнийг илүү өргөн дэмжинэ гэж тэрээр үзэж байна. Түүхийг гуйвуулж, нацист гэмт хэрэгтнүүдийг цагаатгаж, гитлерийн эсрэг эвслийн талд байлдан дайтсан хүмүүсийн дурсгалыг бузарлан гутаах гэсэн зарим улсын оролдлогыг хүлцэж үл болохыг Оросын дипломат ажилтан онцлон тэмдэглэв.