БНХАУ болон Европын Холбоо Бээжинд хоёр талын 16-р дээд хэмжээний уулзалт дээр « БНХАУ, ЕХ 2020 он хүртэл хамтран ажиллах стратегийн төлөвлөгөөг» хэрэгжүүлэхээр тохиролцов. Төлөвлөгөө урьд үзэгдээгүй өргөн цар хүрээтэй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян европын удирдагчидтай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Баримт бичиг сансраас аваад далайн дээрэмтэй хийх тэмцэл, энерги хүртэл олон салбарыг хамарч байна. Түүнээс гадна талууд 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 1 триллион долларт хүргэж, хөрөнгө оруулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхэд хамтын хүчин чармайлтыг дайчлахаар тохиролцсон байна.

Түүнчлэн БНХАУ, ЕХ чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судлаж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлнэ. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд энергийн ба оюуны өмч хамгаалах, хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэх салбарт хоёр талын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.