АНУ Афганистанд хандан аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт аль болох түргэн гарын үсэг зурахыг уриалав. Хэлэлцээр энэ оныг дуустал байгуулахгүй бол АНУ болон түүний холбоотнуудын 2014 оноос хойш Афганистанд цэргээ байлгах төлөвлөгөөнд түвэг бэрхшээл тулгарч мэднэ гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жошуа Эрнест мэдэгдлээ.

Урьд өмнө Иракт ийм хэлэлцээр байгуулж амжаагүйн уршгаар 2011 онд АНУ-ын цэргийг бүрэн гаргахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн асуудлаархи хэлэлцээг урагш ахиулах нь чухал гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки онцлов.

Хэлэлцээрийг дэмжиж байгаа боловч, 2014 оны 4-р сард Афганистанд ерөнхийлөгчийн сонгууль явагдсаны дараа түүнд гарын үсэг зурах ёстой гэж үзэж байна гэж Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай хэлсний хариуд дээрх мэдэгдэл хийжээ.

Энэ завсар Кабул АНУ-аас Афганистаны аюулгүй байдалд бодит тусламж үзүүлэхэд үнэмших ёстой гэж Карзай тэмдэглэв. Вашингтон, Кабул хоёр 2014 оноос хойш америкийн цэргийг Афганистанд байлгах болзолыг тодорхойлсон хэлэлцээрийн эх бичгийг уялдуулан зохицуулсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдээллээ.Афганистаны омгийн тэргүүлэгчдийн зөвлөл (Лой-жирга) хэлэлцээрийн эх бичгийг бас өчигдөр авч үзэж эхэллээ.