Иран улс бүс нутгийн аюулгүй байдлын зарчмын хувьд шинэ системийн төлөө байна гэж тус улсын ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зарифын Лондонд араб хэлээр хэвлэгдэн гардаг «Аш-Шарк Аль-Аусат» сонинд нийтлүүлсэн өгүүлэлд тэмдэглэжээ.

Иран улс өрнөдтэй харилцааг хэвийн болгохын төлөө байсан ч хөрш зэргэлдээ орнуудтай хэлхээ холбоог бэхжүүлэх нь гадаад бодлогы нь үндсэн чиглэл болсон юм. Бүс нутгийн орнуудын харилцаа «сөргөлдөх, дайсагнах, сөрөг эвслийг байгуулах зарчимд тулгуурлаж байгаад харамсаж байна» гэж Зариф бичжээ.

Итгэлцэж, хамтран ажиллаж, бие биеийнхээ хэрэгт хөндлөнгөөс оролцохоос татгалзах үндсэн дээр бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж болно гэж тэрээр үзэж байна. Хөндлөнгөөс оролцох хэрэг явдал үл итгэх болон бүс нутгийн түгшүүртэй хямралт байдлын шалтгаан болсон гэж Зариф тэмдэглэв. Иран бол хөршүүдийнхээ найдвартай түнш юм гэж тэрээр батлан илэрхийлэв.