Вашингтонд хятадын кибертагнуулыг зогсоохын тулд Бээжингийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ тухай америк-хятадын эдийн засгийн харилцааны хяналтын комиссийн Конгрессд илгээдэг жил бүрийн илтгэлд дурджээ.

Бээжин АНУ-ын Засгийн газар болон хувийн секторуудтай холбоотой хятадын кибер тагнуулын ажиллагааг тогтоон барихгуй байгаа нь АНУ-ын ҮАБ-ыг ихэд түгшээж байна гэдгийг тус байгууллагаас Конгрессд анхааруулжээ.

Баримт бичигт Хятадын цэргийн зардал нилээд нэмэгдсэн тухай тэмдэглээд, БНХАУ –ын тэнгисийн байрлалыг өргөтгөх нь АНУ-ын Ази дахь үүрэгт заналхийлж мэднэ гэв.

Баримт бичигт БНХАУ-ын талын кибер тагнуулын ажиллагааг зогсооход чиглэгдсэн цогц арга хэмжээнүүдийг батлах саналыг тавьжээ.

Тухайлбал, америкаас хулгайлсан технологиудыг ашиглан Хятадад үйлдвэрлэсэн бараа тавааруудыг импортлохыг хориглох, хулгайлсан технологиудыг ашигласан компаниудыг АНУ-ын санхүүгийн системүүдэд нэвтрэхийг хязгаарлах болон кибер тагнуулд холбогдсон этгээдүүдэд АНУ-д орохыг хориглох аж.

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын газрын тагнан чагнах үйл ажиллагааны талаар дэлхий дахинд илчилснээс хэдэн сарын дараа уг итгэл гарчээ.

Хятад Сноудены илэн далангүй байдлыг ашиглан, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг хоёрдмол стандарт хэрэглэсэнд буруушаан, Бээжин мөн адил кибер тагнуулын золиос болсон хэмээн мэдэгдсэн.

Илтгэлд АНУ Хятадтай кибер аюулгүй байдлын асуудлаар харилцан ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэж дурджээ. Нөгөөтэйгүүр, Сноудены илэн далангүй байдал эл ярилцлагын дэвшлийг хэдэн сараар хойш татсан.