ШХАБ-ын гишүүн орнууд зүүн-хятадын Ляньюньган боомт хотоос Санкт-Петербург хүртэл олон улсын автозам тавих тухай хэлэлцээрт энэ сард гарын үсэг зурна. 11-р сарын 28,29-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хуралдах ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсэн тухай БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэн Гопин мэдээллээ.

Энэ баримт бичигт заасан ёсоор ШХАБ-ын гишүүн орнууд 2017 он гэхэд дотоодын холбогдох замуудаа байгууллагын бусад гишүүдэд нээх юм. Тээврийн шинэ зурвас төсөлд нэгдэгсдийн харилцааг нэлээд өргөжүүлэн эрчимжүүлэх ёстой. Эл асуудлаархи хэлэлцээ хэдэн жил үргэлжилж байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Ляньюньган боомтоос Санкт Петербург ба европны орнуудын хил хүртэл тавих замыг туулахад бараг 10 хоног шаардагдана. Харин Суэцын сувгийг дамжсан усан замаар 45, Сибирийг нэвт дамжсан төмөр замаар явахад хоёр долоо хоног тус тус шаардагдаж байна.