АНУ, Афганистан хоёр аюулгүй байдлын тухай хэлэлцээрийн эх бичгийг бүрэн төгс уялдуулан зохицуулав. Өнөөдөр Афганистаны омгийн тэргүүлэгчдийн зөвлөл-Лой-жирга төслийг нь авч үзэж хэлэлцэх тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри сэтгүүлчдэд мэдээллээ.

Аюулгүй байдлын тухай хэлэлцээр америкийн цэргийг 2014 оныг дуустал Афганистанаас гаргахтай холбоотой гол баримт бичиг юм. Тухайлбал афганистаны нутаг дэвсгэрт үлдээх америкийн хязгаарлагдмал тооны цэргийн статус, үүргийг тодорхойлох ёстой.

Орон нутгийн шүүх америкийн цэргийнхний хэрэг шуун таслахгүй. Гэмт хэрэг үйлдсэн цэргийг америкийн хууль ёсоор шийтгэх тухай баримт бичигт өгүүлжээ.