БНАСАУ ураны атомын бөмбөг бүтээх техникийн боломжтой байна гэж Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид үзэж байгаа тухай Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Жин улс орныхоо парламентад үг хэлэхдээ мэдэгдлээ.

Сөүл Пхеньяний цөмийн хөтөлбөр тухайлбал тагнуулын албаны мэлээлснээр энэ оны 8-р сард эрдэм шинжилгээний реакторыг ажиллуулж эхэлсэн Йонбен атомын төвийн байдлыг анхааралтай ажиглаж байна гэж сайд онцлов.

Ирээд байгаа мэдээнүүдээс харахад реактор туршилтын дэглэмээр ажиллаж байна. Гэвч БНАСАУ түүнийг ажлын дэглэмд шилжүүлж мэднэ.2006 оноос хойш БНАСАУ цөмийн гурван туршилт хийгээд байна. Сүүлчийн 3 дахь туршилт энэ оны 2-р сард хийсэн билээ.