Пхеньян цэргийн хөтөлбөрөө идэвхтэй хэрэгжүүлж байгаа нөхцөлд Умард Солонгостой хэлэлцээ хийх боломжгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгдлээ.

Үүний хамт Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох замаар тодорхой эргэлт буцалтгүй алхам хийвэл АНУ хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэрээр хэлжээ.

Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээхэд бэлэн байна гэж үүний өмнө БНАСАУ удаа дараа мэдэгдсэн билээ. НҮБ-ын АЗ БНАСАУ баллистик пуужингаа хөөргөснийг буруушаасан мэдэгдлийг батласны дараа тус улс 2009 онд хэлэлцээнээс гарсан юм.

Хоёр Солонгос Улс болон Орос,Хятад, АНУ, Япон улсууд хэлэлцээнд оролцож байсан. Ойрын саруудад БНАСАУ дэлхийн хамтын нийгэмлэгийг хэлэлцээ хийхэд тухирахын тулд цөмийн туршилт ахин хийж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.