Норвегийн Магнус Карлсен, энэтхэгийн Вишванатан Ананд хоёр энэтхэгийн Ченнаед болж байгаа дэлхийн шатрын аврага шалгаруулах тэмцээний 8 дахь өрөгт хайнцав. Ананд хараар тоглосон хийгээд 33 дэх нүүдлийн дараа хайнцсан юм. Норвегийн шатрын их мастер тэмцээнд 5:3 харьцаатай тэргүүлж байна. Өрсөлдөгчид одоогоос дөрвөн өрөг шатар тавьна. Түрүүлж 6,5 оноо авсан нь ялах юм.