Улсын экологийн магадлан шинжлэх, хянан шалгах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, улам үр бүтээлтэй болгох хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Түүнчлэн үйлдвэрийн газруудад дотоодын үйлдвэрлэлийн экологийн хяналтыг сэргээх хэрэгтэй гэж тэрээр Аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсэн хуралдаан дээр мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн хэлснээр гол зорилт экологийн шинжтэй онц байдал үүсэх аюулыг аль болохоор багасгаж намжаахад оршино. Улсын экологийн магадлан шинжлэх үйл ажиллагаа илүү сайн чанартай болох ёстой.

Дэд бүтцийн томоохон бүх төсөл түүнийг заавал давж шалгуулах ёстой гэж Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ. Томоохон төслүүдийн экологийн аюулгүй байдлыг үнэлэхэд бие даасан шинжээчдийг оролцуулж, шуугиан дэгдээсэн төслүүдийг нийт олноор хэлэлцүүлэхийг Владимир Путин уриалав.