Женевт ираны цөмийн асуудлаар олон улсын зургаан зуучтай хэлэлцээ хийх төлөөлөгчиддөө заавар өгсөн тухай Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдээллээ. Хөндлөнгөөс оролцож нарийвчлан тодорхойлохгүй.

Гэвч үндсэн зарчмуудыг даган мөрдөх хэрэгтэй гэж тэрээр мэдэгдлээ. Атомын энергийг энхийн зорилгоор ашиглах улс орны нь эрхийг хязгаарлах хэлэлцээр олон улсын зургаан зуучтай байгуулахыг зөвшөөрөхгүй гэж үүний өмнө Хаменеи онцлосон билээ.

Аятолла Лалын хувьсгалын манааны корпуст захирагдсан «Басиж» ардын журамт цэргийнхний өмнө үг хэлэхдээ эдийн засгийн хориг арга хэмжээ авч шахалт үзүүлэх хэрэг явдал ашиг сонирхолд нь үл нийцэх найр тавихад улс орныг хүргэж чадахгүй гэж мэдэгдэв.

Тэрээр АНУ-ын засаг захиргааны бодлого, түүний дотор цэргийн хүч хэрэглэнэ гэсэн сүрдүүлгийг шүүмжилжээ. Үүний хамт Иран америкийн ард түмэнтэй найрсаг харилцаа тогтоохын төлөө байна гэж аятолла Хаменеи онцлон тэмдэглэв.