Өнөөдөр Женевт Иран болон олон улсын зургаан зууч этгээдийн (НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн ба Герман) Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээ үргэлжлэх юм. Өнөөдөр европын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштонтэй зургаан зууч этгээдтэй байгуулж мэдэх хэлэлцээрийг хэлэлцэнэ гэж ираны тал найдаж байна гэж ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зариф мэдэгдэв.

Талууд хэлэлцээрийн болзолыг одоогоор авч үзэж хэлэлцээгүй гэж үүний хамт Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Аракчи тэмдэглэв. Маргааш хэлэлцээрийн бүрэн төгс эх бичиг дээр ажиллаж эхлэх эсэхийг өнөөдрийн уулзалт харуулна гэж тэрээр мэдээлсэн билээ. Ираны төлөөлөгчид Орос, Хятад, АНУ-тай хоёр талын уулзалт хийх бодолтой байна гэж тэрээр мэдээллээ.

Хэлэлцээрийн агуулгыг нарийн тодорхой мэдээлээгүй. Өчигдөр Женевт олон улсын зургаан зууч болон ираны төлөөлөгчдийн хийсэн анхны бүгд хуралдаан хэдхэн минут үргэлжлэсэн тухай мэдээлсэн билээ.

ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхлэсэн Дээд төлөөлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Манны хэлснээр талууд бүгд хуралдааны үеэр урагш ахих шийдвэр төгс байгаагаа илэрхийлжээ.

Үүний хамт 11-р сарын 7-9-ны өдрүүдэд хийсэн түрүүчийн уулзалтаас үлдсэн санал зөрөлдөөнийг арилгаагүй гэж Манн хэллээ. Тэрээр энэ удаад Женевт сайд нар уулзах эсэх тухай мэдээлэхээс татгалзав. Гурван өдрийн хуралдаан 11-р сарын 22-ны баасан гаригт дуусах ёстой.