2014 онд Сочи хотод явагдах Өвлийн Олимпийн болон Парлимпийн наадам Орос улсын төдийгүй тус улсын бүс нутгуудын хөгжилд ихээхэн түлхэц болно. Энэ тухай өнөөдөр Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хэллээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч мэдэгдэхдээ, “Орос улс нь олон улсын томоохон уралдаануудад бэлтгэхдээ байнга шургуу, зорилготойгоороо ялгарч байсан “. Нэг орны хувьд эхлээд Олимпийн наадам, дараа нь хөл бөмбөгийн ДАШТ-ын тэмцээнийг явуулах нь нилээд бэрхшээлтэй гэдгийг Бах онцлов.

ОУОХ-ны ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, энэ нь уралдаанууд явагдах бүх хотуудын эдийн засгийн хөгжилд болон спортын томоохон арга хэмжээ зохион явуулагчийн хувьд Орос улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.

ОУОХ-ны ерөнхийлөгч 2020 онд Олимпийн наадмын эрх авсан Япон улсад баяр хүргэж, японы ард түмэн энэхүү эрхийг олж авахын төлөө эвлэлдэн нэгдэснийг онцлон тэмдэглэв.