Мэдээлэл дамжуулах төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг ZTE компани өөрийн «ухаантай цагуудыг» ирэх улиралд худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа талаар «Файнэншл таймс» бичжээ. Сонинд мэдэгдсэнээр компанийн гүйцэтгэх дэд захирал Хэ Шию ZTE хоёрдугаар зэргийн смартфон үйлдвэрлэгчээс үсрэлт хийн уг салбарын тэргүүлэх компаниудын 3-т орохыг хүсэж байгаа юм.

Одоогийн байдлаар уг компани зах зээлийн 5%-иас илүүгүй хэсгийг эзэлдэг, «хоёрдугаар зэргийн» үйлдвэрлэгчдийн дунд 4-5-р байрыг эзэлдэг байна. Харьцуулан хэлбэл, салбарын лидер Самсунг компани зах зээлийн гуравны нэгийг эзэлж, харин 2-рт америкийн Apple 10% гаруйг эзэлдэг юм.

Ирэх жилийн төлөвлөгөөний хүрээнд ZTE компани биед зууж явдаг «ухаантай цаг», «ухаантай нүдний шил» зэргийг оруулаад нэмэлт зүйлсүүдийг хөгжүүлэх, судлахад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.